Monday, December 19, 2011

Эхлэл номонд нуугдсан илчлэлт №1 (Тэнгэр газрыг бүтээсэн нь)


Эхлэл номны эхэн хэсэг дэхь тэмдэглэл юм.
Аль хэдийн биелсэн зүйл учираас түүхэн хэсэгт ордог. Гэвч эхлэл номонд хүн төрөлхтөнг аврахтай холбогдсон чухал зүйлс илчлэгдэн бичигдсэн байдаг. Илчлэлт ном нь элч Иохан ирээдүйд (онцгойлон эцсийн өдрүүдийн тухай) бий болох үйл явдлуудыг үзэж харж, сонссоноороо тэмдэглэсэн зүйл бол Эхлэл ном нь болсон үйл явдлуудаар дамжуулан илчлэн бичсэн хэрэг юм. Илчлэлт номон дээр зарим нэг зүйлс нь бэлэг тэмдэг болон дүрслэгдсэн, мөн зарим зүйлс нь бодит байдлыг тэмдэглэсэн бичсэн байдаг тул ойлгоход хүндрэлтэй байдаг. Гэвч нарийн дэлгэрэнгүй тэмдэглэгдсэн байдаг учраас сайн ухаж ойлгож чадвал маш тодорхой мэдээллүүдийг авах боломжтой.

Эхлэл ном нь болсон үйл явдлаар илчлэгдэн бичигдсэн байдаг тул Илчлэлт ном шиг дэлгэрэнгүй биш ч ажиглан харах чадвартай болгодог.
Тиймээс Эхлэл ном болон Мосегийн бичсэн 5 ном, Даниел, Илчлэлт номнуудыг хамтад нь судалбал эцсийн өдрүүдэд болох үйл явдлын байдлыг бүрэн төгс ойлгож болно хэмээн итгэж байна.
-----------------------------------------------------------
Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэдэгтэй маргалдах хэн ч байхгүй түүхэн үнэн юм. Хувьсалын онолыг баримтлагчид нь Бурханы бүтээл гэдгийг нь эсэргүүцдэг ч гэсэн хувьсалын онолыг өөрийг нь гүн гүнзгий судлаад эхэлбэл өөрөө өөртөөгөө зөрчилдөхөд хүрэхээс өөр аргагүй байдаг.

Эхлэл 1:1-р ишлэл дээр “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ.” гэж бичигдсэн байдаг. Эхэнд гэдгийг хэзээ гэж харах талаар олон төрлийн онол байдаг ч гэсэн би анхны өдөртэй холбоотой гэж бодохгүй байна.

Эхлээд тэнгэрийг бүтээгээд дараа нь газрыг(дэлхийг) бүтээсэн. “Бүтээх” гэдгийн Еврей үг нь “Пара” бөгөөд үүнийг тэнгэр газрыг бүтээх, загас ба бүхий л амьтан, хүнийг бүтээх гэсэн энэ 3 зүйл дээр л хэрэглэсэн байна.“Па ра” гэдэг нь оргүй хоосноос бүтээхийг хэлдэг бөгөөд тэнгэр газрыг бүтээсэн нь оргүй хоосноос бүтээгдсэн болохыг харж болох юм. Мөн тэр л үгээр загас болон амьтай бүхнийг бүтээсэн юм. Жинхэнээсээ араатан ба шувууд нь шорооноос бүтсэн гэж (Эхлэл 2:19) дээр тэмдэглэгдсэн байдаг.

Бүтээсэн материал түүхий эд нь шороо боловч шороо + ямар нэгэн шинэ зүйлийг нэмж бүтээсэн болохыг мэдэж болно. Тэр ямар нэгэн зүйл нь амь юм. Хүнээс авхуулаад амьд биет бүрд амь өгч амьдруулсан хэрэг юм. Тиймээс хүн болон амьд биетийг материаллаг зүйл гэж үздэг материализмын онол нь буруу юм. Амийн бүтээгч нь Бурхан юм.

Дөрөв дэхь өдөрт нар, сар, одыг бүтээхдээ “Пара” (бүтээх) гэсэн үгийг ашиглалгүй “Аса” (хийх) гэсэн үгийг ашигласан. Энэ үг нь эхэнд бүтээгдсэн байсан зүйлсийг ашиглан хийсэн зүйл гэж ойлгоход болох юм.

6 өдрийн турш ажиллаад 7дахь өдрөө амарсан.
Төгс хүчит Бурхан ядрана гэсэн ойлголт огтхон ч байхгүй боловчиг амарч мөн хүмүүсийг ч мөн адил амар гэж тушаасан.

“Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун.” (Египедээс гарсан нь 20:8)

“Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь өдөр нь ЭЗЭНд ариун болоод бүтэн амрах амралтын өдөр билээ. Амралтын өдөр ямар нэг ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.” (Египедээс гарсан нь 31:15)

Ариун байх гэдэг үг нь өөрөөр ялгаатай байх гэсэн утгыг агуулдаг.
Энэ нь амралтын өдрийг бусад 6 өдрөөс ялгаатай байлгах хэрэгтэй гэсэн үг юм.
Амралтыг сахина гэдэг нь Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэдэгт итгэж байгаа хэрэг юм.
Мөн Түүний хүсэлд дуулгавартай хандахыг илэрхийлдэг.

Бас нэг чухал зүйл нь яагаад 6 өдрийн турш Бурхан ажилласан бэ? Бүүр ч хурдан бүтээж чадах байсан ... Мөн олон өдрийн турш бүүр удаан тайвнаар ч бүтээж болох байсан ...
Яагаад нийт 7 өдөр байх ёстой гэж гэсэн асуулт гарч ирж болох юм.

Эхлэл номон дахь эхний өдрөөс авхуулаад өнөөдрийг хүртэл Библийн үгэнд үндэслэн цаг хугацааг тооцож үзлээ. Дунд хавьцаа нь тооцоход хүндрэлтэй хэсэг байсан учираас бага зэргийн зөрүүтэй байж болох юм.
Одоог хүртэл өнгөрсөн цаг хугацаа нь нийт 6005 жил, зөрүү нь ± 35 жил орчим болох юм. Багаар нь тооцвол 5970 жил орчим, ихээр тооцвол 6040 жил орчим өнгөрсөн байна.

“Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг.” (2 Петр 3:8)
Нэг өдөр нь мянган жил мэт гэж бичигдсэн үгээр авч үзвэл хүн төрөлхтөний түүхийг тооцон үзвэл 6000 жил болох юм.
6 өдрийн турш тэнгэр газрыг бүтээсэнтэй холбогдох илчлэлт нь хүн төрөлхтөний түүх болох 6000 жилийг илэрхийлж байна.
Үүний дараа мянган жилийн хаанчлал бий.

Олон янзын таамаглал байдаг ч гэсэн миний хувьд Эзэн ирснээс хойших 1000 жилийн хаанчлал нь бодитоор биелнэ хэмээн итгэдэг. Хэрвээ биелвэл амралтын өдрийг оруулаад тэнгэр газрыг бүтээсэн 7 өдрийн илчлэлт нь биелэгдэх юм.

Мөн хүн төрөлхтөний түүх ихдээ 30 жилийн дараа төгсгөл болох болно.
Мөн эхний тэнгэр газрыг бүтээсэн Бурхан шинэ тэнгэр шинэ газрыг ч мөн бэлтгэх болно.
“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов.” (Илчлэлт 21:1)

Хүнд зориулан Еден цэцэрлэгийг байгуулсан Бурхан шинэ Иерусалимийг бэлтгэх болно.
“Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.” (Илчлэлт 21:2)

Буруу урсгалыхны хэлдэгчлэн энэ газар дэлхий дээр тэнгэрийн хаанчлал бий болохгүй юм. Анхны тэнгэр газар нь шатан алга болох болно.
“Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно. Харин Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна.” (2 Петр 3:12-13)

Дүгнэлт!
Тэнгэр газрын бүтээлээр дамжуулан өгөгдсөн илчлэлт нь хүн төрөлхтөний цаг хугацаа дуусч буйг илэрхийлж байна. Итгэгч нар нь шинэ тэнгэр, шинэ газарт очих болно.
Эхлэлээс өмнө цаг хугацаа нь үүрд мөнх байсан шиг Мянган жилийн хаанчлалын дараа ч мөн адил цаг хугацаа үүрд мөнх болох болно.
Энэ дэлхийд өөрийн хүсэл найдвараа тавин амьдарч байгаа хүмүүс нь өөрт харъяалагддаг бүхий л зүйлс нь шатан хоосорч үлдэхийг нүдээрээ харах болно.

Эх сурвалж: http://blog.daum.net/martuis